Б.БАЯРЖАВХЛАН
Монгол Улсын гавьяат тамирчин Мөнхжанцангийн Анхцэцэг нь Бахрейний Манамад болж буй хүндийн өргөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн -87 кг жинд гурван алтан медаль хүртэж, Монгол Улсын алтан соёмбот далбаагаа мандуулсан. Түүний тухай сонирхолтой 24 баримтыг хүргэж байна.
Баримт 1
Анхцэцэг нь 1997 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр Мөнхжанцангийн ууган охин болж мэндэлжээ.
Баримт 2
Тэрбээр 10 настайдаа хүндийн өргөлтийн спортоор хичээллэж бэхэлсэн бөгөөд эцэг эх нь тус спортоор хичээллүүлэх дургүй байсан гэдэг. Гэсэн ч тэрээр нууцаар сургуулилт хийдэг байжээ.
Баримт 3
М.Анхцэцэг 2009 онд Ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан. Энэ нь түүний анхны медаль байжээ. Энэ үед тэрбээр 12 настай байсан юм.
Баримт 4
2010 онд спортын мастер, 2011 онд буюу 14 настайдаа олон улсын мастер цол хүртэж байжээ.
Баримт 5
2014 оны өсвөр үеийнхний Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртэж байжээ.
Баримт 6
2016 онд Залуучуулын ДАШТ-ээс алтан медаль хүртэж, дэлхийд танигдаж байлаа.
Баримт 7
2016 онд “Рио-2016” зуны олимпод амжилттай оролцож шилдэг найман тамирчны нэг болж байсан. Энэ үед тэрбээр дөнгөж 19 настай байжээ.
Баримт 8
Түүнд анхдагч олон амжилт бий. 2019 оны насанд хүрэгчлийн Азийн АШТ-ээс мөнгө, насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн. Ингэснээр тэрбээр ДАШТ-ий хошой медальтан болсон цор ганц тамирчин болсон.
Баримт 9
М.Анхцэцэгт Касахстан, Узбекистан, БНСУ, АНУ-аас эх орныхоо нэрийн өмнөөс тэмцээнд оролцох таатай нөхцөл санал болгосон ч саналыг нь хүлээж аваагүй юм.
Баримт 10
Тэрбээр өдгөө улсынхаа дээд амжилтыг 70 орчим удаа шинэчилжээ.
Баримт 11
Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Б.Золжаргалтай гал голомтоо бадрааж охинтой болсон.
Баримт 12
Түүний хамгийн дурсамжтай тэмцээн бол “Ашгабат-2017” юм. Тэрбээр бэртэлтэй хэрнээ тус тэмцээнд оролцож төрийн дуулалаа эгшиглүүлж байсан.
Баримт 13
М.Анхцэцэг Японы нийслэл Токио хотод болсон зуны олимпын наадамд дөрөвдүгээр байрт шалгарсан.
Баримт 14
М.Анхцэцэг Узбекистаны нийслэл Ташкент хотод болсон насанд хүрэгчдийн ДАШТ-ий 75 кг-д Азийн аварга болохдоо нийлбэрээр 244кг-аар түрүүлж Монголын хүндийн өргөлтийн спортын анхны дэлхийн аварга болж байв.
Баримт 15
Харин Бахрейнифй Манамад болж буй хүндийн өргөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн -87 кг-ын жинд гурван алтан медаль хүртэж зургаан жилийн дараа дахин түрүүллээ. Тэрбээр огцом өргөлтөөр 114, түлхэлттэй өргөлтөөр 135, нийлбэр дүнгээр 249 өргөсөн юм.
Эх сурвалж: www.polit.mn