Д.ДАРАМБАЗАР
Волейболын эмэгтэйчүүдийн ДАШТ Польш, Нидерланд улсуудад болж өндөрлөлөө. Тэмцээний финалийн шатанд Сербийн шигшээ баг Бразилын шигшээ багийг 0-3 харьцаагаар хожсоноор дэлхийн хошой аварга боллоо. 2018 оны ДАШТ-д Италийн шигшээ багийг 3-2 харьцаагаар хожиж анх удаа түрүүлж байсан тэдний хувьд ийн хоёр дараалан түрүүллээ. Хоёр дараалсан аваргуудын өмнө Куба, ЗХУ, Япон, Хятад, ОХУ мөн дараалан дэлхийн аваргууд болж байсан юм. Энэ удаагийн тэмцээний онцлох хэсэг 2018 оны мөнгөн медальт Италичууд Токиогийн олимпын аварга АНУ-ыг илт давуу хожиж хүрэл медаль хүртсэн явдал байлаа.
Эх сурвалж:www.polit.mn