Т.САЙХАН

Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Узбекистаны нийслэл Ташкент хотод долоон өдрийн турш үргэлжилж ганцаарчилсан жингүүдийн аваргууд тодорлоо. Тус тэмцээнд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон Монголын шигшээ баг нэг алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртэж нийт дүнгээр дөрөвдүгээр байр эзлэв.

Харин Японы шигшээ баг 5 алтан медальтай тэргүүлсэн бол зохион байгуулагч Узбекистаны шигшээ баг гуравдугаар байрт орлоо.

Эх сурвалж:www.polit.mn