П.АМГАЛАНБАЯР

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг 21 аймгийн  хөлбөмбөгийн АШТ  Увс аймгийн төв Улаангом хотод өчигдөр эхэлсэн. Тэмцээнд есөн баг өрсөлдөж байна. Нэгдүгээр шатны дөрвөн тоглолт болж Өмнөговь, Говь-Алтай, Сэлэнгэ, Баян-Өлгий аймгийн шигшээ багууд өрсөлдөгчөө яллаа. Тодруулбал, тэмцээний салхийг хагалж тоглосон Өмнөговь аймаг өрсөлдөгч Архангайг 9:0-ээр илүүрхсэн бол хоёр дахь тоглолтод Говь-Алтай аймгийн залуус 8:1-ээр хожлоо. Харин энэ өдрийн хамгийн өрсөлдөөнтэй тоглолт Сэлэнгэ, Төв аймгийн хооронд болж 2:1-ээр Сэлэнгэ аймгийн баг  хожлоо. Сүүлийн тоглолт Баян-Өлгий болон Завхан аймгуудын хооронд болоход Баян-Өлгий аймгийн баг 9:0-ээр ялсан юм. Тамирчдын өрсөлдөөнтэй тоглолтыг Elevensports.com онлайн шууд дамжуулалтын сайтаар үзэх боломжтой байна.

Эх сурвалж:www.polit.mn