Т.САЙХАН

Сүмо бөхийн долдугаар сарын тэмцээн буюу Нагоя башёд маегашира чансааны хоёроос барилдсан Ичиножо А.Ичинноров анх удаа түрүүлжээ.

Өдгөө 29 настай Монголд төрсөн Ичиножо сүүлийн өдөр Маегаширагийн гурваас барилдсан Үраг давснаар 12-3 амжилттайгаар тэргүүллээ.

Түүний араас идэвхтэй барилдаж буй цорын ганц ёкозүна Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ, озеки Такакейшо нар 11-4 амжилттайгаар удааллаа.

Нацү башёгоос долоо дахь цомоо өргөөд байсан аварга Тэрүнофүжи сүүлийн өдөр Такакейшотой барилдсан бөгөөд давсан бол Ичиножотой нэмэлт барилдаан хийх байв.

Эх сурвалж:www.polit.mn