Ч.ГАНТУЛГА

Жил бүрийн долдугаар сард Каназавагийн бүх Японы их сургуулиудын дунд сүмогийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай. Тэгвэл энэ жилийн тэмцээн амжилттай болж өндөрлөжээ. Тэмцээний тэргүүн бөхөөр Ө.Дэмиджамц тодорсон байна. Тэрбээр дархан аварга Г.Өсөхбаярын том хүү юм. Ө.Дэмиджамцын хувьд 100 хүүхдээс ийнхүү уналгүй тэргүүлсээр тэргүүн бөхөөр шалгарсан аж. Тэрбээр Японы их сургуульд суралцдаг бөгөөд ирэх жил төгсөх юм байна.  

Эх сурвалж: www.polit.mn