Б.ОД
Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадам урианхай сурын харваагаар эхэлж, Ховд аймгийн харьяат харваач Б.Мөнхзориг Улсын мэргэн цолны болзол хангалаа.
Урианхай сурын харвааны дүнг танилцуулж байна.
ТЭРГҮҮН БАЙР:
Ховд аймгийн харваач Б.Мөнхзориг 24 оноогоор Улсын мэргэн цолны болзол хангалаа.
ДЭД БАЙР:
Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Уугуул Алдар спорт хороо Алдар Жем багийн харваач улсын Хошой мэргэн Д.Мөнхгэрэл 24 оноогоор
ГУРАВДУГААР БАЙР:
Ховд аймгийн харваач улсын мэргэн Э.Хосбаяр 24 оноогоор
ДӨРӨВДҮГЭЭР БАЙР:
Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул "Мондэ" багийн харваач улсын мэргэн Х.Бямбажав 23 оноогоор
ТАВДУГААР БАЙР:
Баян-Өлгий аймгийн Булган сумын Уугуул "Мондэ" багийн харваач улсын мэргэн Д.Баттулга 23 оноогоор тус тус эзэллээ.
Энэ жилийн наадмын урианхай сурын харваанд 330 гаруй харваач онч мэргэнээ сорилоо.
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн сурын талбайд өнөөдөр буриад сурын харваа эхэлж байна.
Эх сурвалж:www.polit.mn