П.Лхагважаргал
Бидний дунд гүндүүгүй орших тэр л чимээгүй баатруудаар бахархах, хайрлах хүсэл сэтгэлийн гүнээс нулимс болон асгарлаа. Алтан амиараа тангараг өргөсөн аавын хүү улалзсан улаан галын өмнө үүрэг биелүүлэн зогсоход энэ биеэс нь илүү эх орон, элгэн садан нь бодогддог бололтой. Магадгүй бусдын төлөө цохилох нинжин сэтгэл, зүрх сэтгэлийн дуудлагаар хийдэг ажил болов уу гэх бодол гурав дахь үеийн гал сөнөөгч “Халуун бороо” киноны дүр Б.Ирээдүйгээс харагдсан юм. Унахад нь түшиж, уйлахад нь аргадаж хамтдаа бүхнийг туулах нь тэднийг бас нэгэн утга учир, нөхөрлөлийн үнэ цэн энд оршино. Хөгжилтэй, хөгтэй Хүслэн, нягт нямбай Билгүүн, итгэлт хамтрагч Эрхэм, домогт ахмад Баатар гээд энэ бүх дүр та бидний дунд эгэл даруу орших эр зориг, хүнлэг сэтгэлийн оргил болсон гал сөнөөгчдийн бодит түүх билээ. Тэдний ард алдрай жаахан үр, амраг хайртай бүсгүй, сэтгэлээ чилээн суух ижий аав гэж бий. Тэр бүгдийг гээлгүй өгүүлсэн хайрлаж үзмээр “Халуун бороо” кино бүх кино театрын дэлгэцнээ гарч байна.