Б.ОД

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж, дотоодын үйлдвэрлэгчид, ААН-үүдийн үйл ажиллагаатай өнгөрсөн долоо хоногт танилцаж тэдэнд тулгамдаж буй асуудал, санал бодлыг сонссон.

Түүнчлэн хүнсний аюулгүй байдлыг хариуцсан Ажлын алба байгуулаад байна. Уг ажлын албыг "Баялаг бүтээгчдийн холбоо"-ны тэргүүн Ч.Даваабаяр ахалж ажиллана. Тэрбээр ерөнхийлөгчийн үйлдвэр, үйлчилгээ хариуцсан зөвлөхөөр томилогдоод байгаа юм.

Ч.Даваабаяр нь:

-ХХААХҮЯ Хөдөлмөрийн сайдын зөвлөх

-Баялаг бүтээгчдийг дэмжих багц бодлого, хуулийн төслийн ажлын хэсгийн дэд дарга

-УИХ-ын дэд даргын Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ хариуцсан зөвлөхөөр ажиллаж байв.

Мөн хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байсан юм.

Эх сурвалж:www.polit.mn