П.АМГАЛАН
XVII жарны "Элдэв эрдэнэт" хэмээх Модон могой жилийн Сар шинийн баярын босгон дээр УДЭТ-ын уран бүтээлчид төрийн дээд, одон медиаль хүртэхээр боллоо. Тодруулбал, УДЭТ-ын жүжигчин Ж.Оюундарийг театрын урлагт оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэл, бүтээсэн дүрүүдийг нь үнэлэн Монгол Улсын төрийн дээд шагнал Ардын жүжигчин цолоор, УДЭТ-ын жүжигчин М.Түвшинхүү, О.Гэрэлсүх нарыг театрын урлагт оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэл, бүтээсэн дүрүүдийг нь үнэлэн Монгол Улсын төрийн дээд шагнал Гавьяат жүжигчин цолоор шагнахаар болсон байна.
Эх сурвалж:www.zms.mn