“Их засаг” их сургууль ирэх сарын 14-нд багшийн хөгжлийн асуудлаар эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах аж. Эрдэм шинжилгээний бусад хурлаас ялгаатай нь тус сургуулийнхан шилдэг бүтээлүүдийг урамшуулах шагналын сан гаргаж байгаа ба энэ нь 5 сая төгрөг аж. 

“Багший хөгжил-XXI зуунд” багш, судлаачдын эрдэм шинжилгээний бага хурал 2025 оны 3 дугаар сарын 14-ний Баасан гараг, 14.00 цагт ИЗОУИС-ийн Чингис Соосэ цогцолборт болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг 8877-2040 авч болохоос гадна цахимаар дараахь линкээр орж удирдамжтай танилцах боломжтой аж. 
https://online.fliphtml5.com/itgxs/ctjj/

Эх сурвалж: zms.mn