З.БАТЦЭЦЭГ

Испанийн тамирчин Рафаэль Надаль өнгөрсөн ням гаригт болсон Ролан Гарросын финалын тоглолтод Норвегийн Каспер Рүүдийг хожлоо. Тоглолт Парист болсон.

Тоглолт 6:3, 6:3, 6:0-ийн харьцаатай тус тэмцээнд тавдугаар байрт бичигдэж буй Надалийн ялалтаар өндөрлөлөө.

Р.Надаль карьертаа 14 дэх удаагаа "Ролан Гаррос"-ын ялагч болсон ба тэмцээний шийдвэрлэх тоглолтод нэг ч удаа хожигдож байгаагүй. Надаль Ролан Гарросын ялалтын дээд амжилтыг эзэмшдэг бөгөөд түүний араас Швед Бьорн Борг тус тэмцээнд зургаан удаа түрүүлсэн амжилттай явж байна.

 Р.Надаль зургадугаар сарын 3-нд 36 нас хүрсэн. Ингэснээр тэрбээр Ролан Гарросын аварга болсон насны дээд хязгаарыг эвдсэн дээд амжилт тогтоож байгаа юм. Өмнөх дээд амжилтын эзэн нь 1972 онд 34 настайдаа түрүүлж байсан Испани Андрес Гимено байсан. Өмнө нь Мельбурн, Акапулько, Австралийн нээлттэй тэмцээнд түрүүлж байсан Р.Надаль энэ улиралд дөрөв дэх түрүүгээ авсан юм.

Р.Надаль 36 настай, дэлхийн чансааны тавдугаарт бичигддэг, мэргэжлийн теннисчдийн холбооны (ATP) 92 цолтой. Түүний хувьд Ролан Гарросын ялалт нь Их дуулга тэмцээний 22 дахь ялалт байсан бөгөөд теннисчин эрэгтэй ганцаарчилсан төрөлд энэ үзүүлэлтээрээ дээд амжилтыг эзэмшдэг. Тэр Австралийн нээлттэй тэмцээнд хоёр, Роланд Гаррост 14, Уимблдонд хоёр, АНУ-ын нээлттэй тэмцээнд дөрвөн ялалт байгуулсан.

Эх сурвалж: www.polit.mn