Б.ОД

"The Hu" хамтлагийнхан дөрөвдүгээр сарын 15-наас "Хар аянга" нэртэй Европын орнуудаар тоглолт хийж байгаа юм. Тэд АНУ-д болсон "Coachella-2022" хөгжмийн наадамд Монголоос анх удаа оролцсон.  Харин одоо хамтлагийн залуус тавдугаар сарын 22-нд "Welcome to Rockville-2022" фестивальд оролцохоор төлөвлөж байна.

Америкт төдийгүй дэлхийн хамгийн том хөгжмийн фестивалийг “Coachella Valley Music”, “Coachella Festival” жил бүрийн дөрөвдүгээр сард зохион байгуулдаг уламжлалтай. энэ наадамд дэлхийн олон алдартай дуучид, хөгжимчид хүрэлцэн ирдэг төдийгүй жилээс жилд үзэгчдийн тоо нэмэгдэж байгаа юм.

Хамтлагийн залуус “Хүн” нэртэй аялан тоглолтоо 2021 оны есдүгээр сарын 1-нээс аравдугаар сарыг дуустал тоглолт хийж, гуравдугаар сард Герман, Дани, Чех, Швед зэрэг улсад 15-50 мянган үзэгчтэй битүү стадионд тоглолт хийсэн. Одоо эх орондоо ирээд байгаа юм.

Тэд 2019 онд  амжилт, бүтээлээр арвин жил байсан. Хамтлаг дэлхийд гарч, Европыг байлдан дагуулсан. Нийтдээ 13 оронд 23 тоглолтоо хийсэн бол Хойд Америкийн нутгаар 90 хоногийн турш аялан, 56 хотоор 60 гаруй тоглолтыг хийсэн билээ.

 Эх сурвалж:www.polit.mn