П.АМГАЛАНБАЯР

Завхан аймгийн Цагаанхайрхан сумын уугуул, Жем Интернэшнл ХХК-ийн бөх, цэргийн арслан Д.Баттогтохын нэрэмжит "Цагаанхайрхан сумын иргэдийн нэгдсэн золголт"-д зориулсан аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан боллоо. Барилдаанд Архангай аймгийн Хотонт сумын харьяат "Сүлд" спорт хороо, "Хатант интернэшнл" компани, "Бөхбилэгт" дэвжээний бөх, аймгийн заан Э.Мөнхжаргал найм даван түрүүлж, Увс аймгийн Өндөрхангай сумын харьяат, "Хилчин" спорт хороо, "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" ТӨХК, "Увснуур" дэвжээний бөх, аймгийн арслан Дамдины Тогтохжаргал үзүүрлэв.

Харин их шөвөгт Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, "Сүлд" спорт хороо, "Энгүй тал" ХХК, "Жавхлант" дэвжээний бөх, аймгийн хурц арслан Б.Номиндалай, Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, "Алдар" спорт хороо, "Алтан жолоо" групп, "Их Монголын хүчтэн" дэвжээний бөх, аймгийн хурц арслан О.Наранбаатар нар шалгарлаа.

Эх сурвалж: www.polit.mn