Д.ДАРАМБАЗАР

Олон Улсын сагсан бөмбөгийн холбоо буюу FIBA-гаас энэ оны ДАШТ-д өрсөлдөх эрэгтэй эмэгтэй тус бүр 20 багийг зарлалаа. Жагсаалтад манай улсын эрэгтэй, эмэгтэй шигшээ баг багтсан байна. Ингэснээр ирэх зургаадугаар сарын 21-26-ны хооронд Бельгийн Антверп хотыг зорьж дэлхийн шилдэг тамирчидтай өрсөлдөх юм. Харин тус дэлхийн аваргын тэмцээнд багтаж байсан ОХУ-ын шигшээ баг тус улсад тавьсан хоригийн улмаас оролцохгүй болсноор өөр улс оролцохоор болжээ.

Эх сурвалж:www.polit.mn