Ч.ГАНТУЛГА
Жил бүр дэлхийн кино урлагийн салбарын шилдэг бүтээл болон шилдэг уран бүтээлчдийг шалгаруулдаг “Academy awards” буюу “Оскар”-ын наадам 94 дэх удаагаа амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн наадмын “Шилдэг эрэгтэй гол дүр” шагналыг “Кинг Ричард” киноны дүрээрээ жүжигчин Уилл Смит хүртсэн юм. Тэрбээр 1985 оноос кино урлагийн салбарт хөл тавьсан бөгөөд 37 жилийн мөрөөдлөө биелүүлж ийнхүү анхны “Оскар”-ын цомоо гардсан байна. Наадмын бусад шагналын эздийг танилцуулъя.
Шилдэг кино- “Coda”
Шилдэг эрэгтэй гол дүр – “Кинг Ричард” киногоор Уилл Смит
Шилдэг эмэгтэй гол дүр- “The Eyes of Tammy Faye” киногоор Жессика Честэйн
Шилдэг найруулагч- “The Power of the Dog” киногоор Жейн Кэмпион
Олон улсын шилдэг бүтээл –“Drive me car”
Шилдэг кино зохиол- “Belfast”
Шилдэг сэдэвчилсэн кино- “Coda”
Шилдэг эрэгтэй туслах дүр- “Coda” киногоор Трой Коцур
Богино хэмжээний хүүхэлдэйн кино- “The windshield wiper”
Шилдэг хүүхэлдэйн кино- “Encanto”
Шилдэг дуу, шилдэг зураглал- “Dune”
Шилдэг эмэгтэй туслах дүр- “West side story” киногоор Ариана Дебосе
Шилдэг зураг авалт- “Dune”
Шилдэг визуал эффект- “Dune”
Шилдэг эх зохиол- “Dune”
Шилдэг эвлүүлэг – “Dune”
Шилдэг тайз засал- “Dune”
Шилдэг киноны дуу- Дуучин Билли Айлиш
Шилдэг баримтат кино- “Summer of soul”
Шилдэг богино хэмжээний баримтат кино- “The Queen of basketball”
Шилдэг нүүр хувиргалт, үс засалт- “The eyes of tammy faye”киногоор Линда Даудес
Шилдэг хувцасны загвар- “Cruella” киногоор Женни Биван
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 29. МЯГМАР ГАРАГ. № 63 (6795)