Б.ОД

Мэргэжлийн холимог тулааны "UFC" холбооны “Fight Night: Blaydes vs.Daukaus” өдөрлөг өнөөдөр /2022.03.27/ боллоо. Энэ өдөрлөгийн хүрээнд манай тамирчин Д.Батгэрэл ээлжит тулаанаа UFC-д дараалан таван ялалт  байгуулсан АНУ-ын тамирчин Крис Гутиерресийн эсрэг хийв.

Тулаан тун сонирхолтой өрнөж, хоёрдугаар үед Крис Гутиеррес хүнд цохилтоор ялалт байгуулсан юм. Өдгөө 30 настай “Эль Гуапо” хочтой тэрбээр 24 тулаан хийж, 18 ялсан үзүүлэлттэй боллоо. Мөн тэрбээр өнөөдрийн шилдэг тулааны эзнээр тодорсон аж. Харин “Шуурга” хочит Д.Батгэрэлийн хувьд “UFC”-д тав дахь тулаанаа хийн, хоёр дахь ялагдлаа амсав. Энэ өдрийн гол тулааны эзэд болох Көртис Блэйдес болон Крис Даукауз нарын тулаанд Блэйдес ялалт байгуулжээ.

Эх сурвалж:www.polit.mn