Д.ДАРАМБАЗАР

Мэргэжлийн дугуйн спортын “Гюндогмусын гран при” тэмцээн Турк улсад болж өндөрлөлөө. Тэмцээнд Малайзын “Теранггану полигон сайклинг тийм” багт уралддаг, Монголын тамирчин, ОУХМ С.Жамбалжамц хүрэл медалийг хүртлээ. Мөн Монголын дугуйн мэргэжлийн анхны баг “Ferei-Mongolia development team” тэмцээнд өрсөлдсөн. Тамирчдаас хамгийн өндөр амжилтыг ОУХМ Б.Мягмарсүрэн гаргаж долоодугаар байрт шалгарлаа. Мөн манай “Ferei-Mongolia development team” багийнхан Азийн аваргад оролцохоор Тажикстан улсыг зорив.

Эх сурвалж: www.polit.mn