Б.ДЭМБЭРЭЛНЯМ

Чөлөөтийн бөхийн холбооны хурал гуравдугаар сарын 19-нд болно. Энэ хуралд оролцох тамирчид дасгалжуулагчдыг өнөөдөр зарласан билээ. Оролцох хүмүүсийн дотор гавьяат тамирчин дэлхийн аварга П.Орхон байсангүй. Энэ талаар П.Орхон өөрийн цахим хуудаснаа "Би дэлхийн аварга, гавьяат тамирчин хэвээрээ байгаа шүү. Яагаад дэлхийн аварга, гавьяат тамирчнаа хуралд оруулдаггүй юм бэ. Би хуралд орж үгээ хэлэе гэсэн юм. Хүний эрхэнд ингэж халдаж болохгүй” гэсэн байна. Мөн үе үеийн шилдэг мастерууд хуралд оролцох боломжгүй талаар эсрэг байр суурьтай бухамдлаа илэрхийлсээр байна.

Эх сурвалж: www.polit.mn