Б.ОД

Монголын үндэсний олимпын хорооны ээлжит чуулган энэ сарын 28-нд болно. Чуулганаар ирэх олимпын үеэр МҮОХ-г удирдах бүрэлдэхүүнийг сонгох юм. Тухайлбал, ерөнхийлөгч, дэд болон тэргүүн дэд ерөнхийлөгч, гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийг энэ үеэр сонгоно. 

Үүнтэй холбоотойгоор Монголын үндэсний олимпын хорооны удирдлагад нэр дэвшигчдийн материалыг хүлээн авч эхэлжээ. Дүрмийн дагуу хараат бус сонгуулийн комисс нэр дэвшигчдийг бүртгэх ажлыг хариуцаж байгаа юм.

 Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 20-нд болсон МҮОХ-ны бүх гишүүдийн хурлаас хараат бус сонгуулийн комиссыг гурван хүний бүрэлдэхүүнтэйгээр томилсон гэдгийг МҮОХ-ноос мэдээллээ. 

 Эх сурвалж:www.polit.mn