З.БАТЦЭЦЭГ
Томчууд жингээ хасах гэж их алдаа гаргадаг. Залуу охид бол бүр туршлаггүй, маш их алдаа гаргана. Үүнээс болж эрүүл мэндээрээ хохирох тохиолдол ч бий. Өсвөр нас бол өөртөө сэтгэл дундуур байдаг үе. Охид өөрсдийгөө тарган гэж голох нь ихэсдэг. Орчин цагт бол инстаграмм, цахим сүлжээгээр үргэлж туранхай бүсгүйчүүдийн зургийг гоё сайхан гэж сурталчилан харуулдаг. Заримдаа охид нэгнийгээ шоолдог. Энэ үед тэдэнд дааврын тогтолцоо нь тогтворжоод ирэхээр аяндаа жин хасаад, сайхан харагдана гэж тайлбарлаад ч ойлгохгүй. Дааврын тогтолцоог тэсээд хүлээж байх охид их биш. Оросын дотоод шүүрлийн эмч, хоол зүйч Елена Евдокимова охидын гаргадаг алдааг жагсаажээ.
Алдаа 1. Илүүдэл жингүй байхад турах гэж оролдох. Ээж аав үргэлж харж, илүүдэл жин байхгүй байна, санаа зовох зүйлгүй гэж хэлж ойлгуулж байх. Хэн нэгний санаандгүй хэлсэн үгэнд хүүхэд эмзэглэн өөрийгөө тарган байна гэж боддог. Мөг хүүхдийг өөрийгөө байгаагаар нь хүлээж авч сургах хэрэгтэй. Ийм тохиолдолд жиндээ биш, өөртөө итгэх итгэл дээр нь анхаарах ёстой.
Алдаа 2. Хоолны дэглэм хатуу барьж, өлсөх. Илчлэг багатай хүнс нь өсч яваа биед хангалттай тэжээл болохгүй. Өсвөр насанд өлсөж болохгүй. 13-15 настай охид өдөрт 2000-2500 ккал авах ёстой. Хоолоор эрдэс бодис хангалттай авч чадахгүй үед биед муугаас гадна үс, хумс, шүд гээд гадаад төрхөнд сөргөөр нөлөөлнө. Үүнээс болж сарын тэмдэг алдагдаж ирэхэд хүрдэг. АНУ-ын эрүүл мэндийн хүрээлэнгийн судалгаанаас үзхэд хатуу хоолны дэглэм барьж байгаад болиход маш хурдан эргэн жин нэмдэг гэжээ. Ингэснээр бодисын солилцоо, дотоод шүүрлийн системд өөрчлөлт оруулж, харин ч турахад улам хэцүү болдог.
Алдаа 3. Өглөөний цай уухгүй, өдөрт 1-2 удаа хооллох. Өглөөний цайг өөртөө гэдэг. Өглөө цайгаа ууж хэвшсэнээр харин ч жингээ барих амархан болдог. Өглөөний цайнд хамгийн тохирох зүйл бол кааш, хатаасан жимс, жимс, зөгийн бал, самар, хатаасан талх. Мэдээж алим, сүү, тараг, бүхэл үрийн талх үүнд багтана.
Алдаа 4. Буруу хооллох. Уураг, өөх тос, нүүрс усны тэнцвэр алдагдах. Энэ бүгдийг охид тэнцүү авах ёстой. 13-15 насны охид нэг кг жинд 2 гр байхаар тооцож уураг хэрэглэх хэрэгтэй. Уураггүйгээр охидын дааврын ялгарал алдагддаг. Өөх тос кг жин тутамд 1,5-2 гр. Гэхдээ өөх тосыг тортны крем, сосисок, шарсан махнаас биш, загас самар, оливын тосноос авах нь зүйтэй. Нүүрс усыг кг жин тутамд 4гр. Гэхдээ нүүрс усыг хөөсөн гурилан боов, түргэн хоол, чихэрнээс биш бүхэл үрийн гурилан бүтээгдэхүүнээс авна.
Алдаа 5. Ус уухгүй байх. Ихэнх хүүхдүүд ус биш ундаа, шүүс, компот, энергийн ундаа уудаг. Үс, арьс, хумсыг сайхан харагдуулхын тулд усыг хангалттай уух хэрэгтэй. Хүүхдийн кг жин тутамд 30 мл ус ууна.
Алдаа 6. Муу хүнс хэрэглэх. Чипс, давсалсан самрыг хүүхдүүд нэг идэхээрээ хэтрүүлэн иддэг, нэг ёсондоо цадахаа мэддэггүй. Эдгээр нь муу хүнс нь калори ихтэй байдаг.
Алдаа 7. Биеийн тамираар хичээллэхгүй байх. Ихэнх өсвөр насны охид биеийн тамирт дургүй байдаг. Хөдөлгөөн бодисын солилцоог идэхжүүлдэгийг мэддэггүй. Хөдөлгөөнд юу ч багтаж болно: өглөө гүйх, дээс үсрэх, усанд сэлэх, фитнес, нохойтойгоо гарч алхах. Алхаад очиж болохоор газар машин унахгүй байх. Аль болохоор цахилгаан шатаар явахгүй байх. Энэ бүгд мэдээж хангалтгүй ч үүнээс эхлэхэд болно. Долоо хоногт гурван удаа багадаа 40 мин хөдөлгөөн хийх хэрэгтэй. 40 минутаас өөх задарч эхэлдэг байна.
Алдаа 8. Бага унтах. Өсвөр насныхан 8-10 цаг унтах ёстой. Нойр дутуу байснаар олон сул талтай бөгөөд эрч хүч буурдаг. Буурсан эрч хүчийг хоолоор нөхөхөд хүрнэ. Америкийн эрдэмтдийн судалгаагаар 7 хоногт 3-4 цаг дутуу нойртой байвал бодисын солилцоо алдагдаж, нүүрс ус удаан шимэгддэг гэжээ.
Эх сурвалж: www.7dn.ru