З.БАТЦЭЦЭГ

Новосибирскийн 19 настай загвар өмсөгч бүсгүй гурван жилийн турш загварын долоо хоногийн тайзнаа алхаж, тансаг зэрэглэлийн брэндүүдийн сурталчилгаанд тоглож байна. Тэрбээр 12 настайгаасаа эхлэн энэ салбарт ажиллаж байна. Чадна гэдгээ Орост мэдэрсэн тэрбээр Ази руу шилжээд, 2019 онд дэлхийн нийслэлүүдийг байлдан дагуулж чадсан. Анхны улиралд тэрбээр 37 шоу алхаж загварын тайзнаа бараг хамгийн эрэлттэй загвар өмсөгч болсон. Түүнээс илүү Их Британийн Лара Муллен, Америкийн Ребекка Ли Лонгендик нар байсан. Ажилтайгаа зэрэгцэн сургуульдаа алсаас сурч, төгсөж чаджээ.

Энэ улиралд София Фенди шоунд оролцсон бөгөөд тэр тухайгаа нийгмийн сүлжээн дээр бахархалтайгаар бичжээ. Ксения Собчак хүртэл энэ бичлэгийг өөрийн телеграм сувагтаа оруулан “эх орон нэгтнүүд олон улсын тавцанг эзлэх нь үргэлж сайхан байдаг” гэжээ. Загвар зохион бүтээгчид тэмдэглэж байна

София Chanel, Prada, Louis Vuitton, Dior брэндийн гоёмсог хувцас, Валентино, Симон Роша нарын романтик даашинзтай аль алинд нь зохицож харагддаг.

Бүсгүйн хар каре нь түүний амжилтын нэг түлхүүр гэж үздэг Storm Management-ийн төлөөлөгчид түүнд үсээ богиносгохыг зөвлөсний дараа барууныхан түүнийг анзаарсан. Түүний амжилтын бас нэг нууц туйлын тайван зан юм. "Би том брэндүүдийн шалгалтад ирэхдээ тэд намайг авахгүй гэдэгт итгэлтэй байсан тул огт санаа зовоогүй. Энэ нь их нөлөөлсөн юм шиг санагдаж байна" гэж С.Стейнберг Оросын Vogue сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хэлэв.

С.Стейнберг ажлынхаа хажуугаар зурах дуртай. Дизайны чиглэлээр суралцахаар төлөвлөж байна. Загвар өмсөгчдийн карьер, загвар зохион бүтээгчидтэй хамтран ажиллах нь түүний чадвар, чадавхыг үнэлэхэд тусалдаг. Түүний шүтээн бол Жон Галлиано, тэр аль хэдийнэ түүнтэй хамтран ажилласан. Хамгийн түгээмэл асуулт бол түүний овогтой холбоотой юм. Тэрбээр хариулахдаа С.Стейнберг бол нууц нэр биш. Тэр еврей-польш гаралтай нэр гэв.

Эх сурвалж: www.polit.mn