Б.БЯМБАЖАРГАЛ

БНХАУ-ын нийслэл Бээжин хотод өвлийн олимпын наадам ирэх сарын 4-нд эхэлнэ. Тэгвэл “Бээжин-2022” өвлийн олимпын наадамд манай улсаас цанын төрөлд хоёр, тэшүүрийн төрөлд нэг тамирчин оролцох магадлалтай байна. Тухайлбал, цанын эрэгтэйчүүдийн ангилалд Б.Ачбадрах, эмэгтэйчүүдийн төрөлд А.Энхтуул нар квотоор оролцох боломж ойрхон байгаа аж. Олимпод оролцох цаначдын нэрсийг олимп эхлэхээс хоёр долоо хоногийн өмнө буюу энэ сарын 16-нд албан ёсоор зарлана. Б.Ачбадрах нь гүйлтийн цанын 15 километрийн зайд “Пёнчан-2018” өвлийн олимпын наадамд оролцож, Монголын багийн тугчаар тодорч байв. Энэ удаагийн өвлийн олимп нь БНХАУ-д зохион байгуулагдаж буй хоёр дахь олимпын наадам юм.

 

Эх сурвалж: www.polit.mn