С.САРУУЛ
КОВИД-19-ийн Омикрон хувилбарын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор гадаад улсаас ирэх бүх хүнээс хилийн нэвтрэх цэг, нисэх буудалд шинжилгээ авч, гурав хоног тусгаарлах шийдвэрийг Засгийн газар, УОК-оос гаргасан. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 20 тусгаарлах байр, зочид буудалд 1194 өрөө буюу 2191 орыг урьдчилан бэлтгэн, иргэдийг тусгаарлахад бэлэн болоод байна. Гадаадаас ирэх иргэдийг 3 хоног тусгаарлахтай холбогдуулан "Коронавируст халдварын үед иргэнийг тусгаарлах, ажиглах түр журам"-д өөрчлөлт оруулж байгаа аж.
Эх сурвалж: www.polit.mn