Б.Нандин
АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, Украины ерөнхийлөгч В.Зеленский нар баасан гаригт Вашингтон хотноо уулзлаа. Цагаан ордонд болсон уулзалт ихээхэн ширүүн уур амьсгалтай болж, өмнө хэлэлцэж байсан энх тайвны хэлэлцээ амжилтгүй болов. Зууван танхимд болсон уулзалтад хоёр ерөнхийлөгчөөс гадна АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс байлцлаа. Уулзалтын үеэр Д.Трамп В.Зеленскийг "Чи Дэлхийн гуравдугаар дайныг өдөөж байна", "... Энх тайвныг бий болгоход бэлэн болсон цагтаа ирээрэй" хэмээн бухимдав. В.Зеленскийн хувьд АНУ-тай хэлэлцээ хийхээр ирсэн ч дээрэнгүй өнгө аястай ийм уулзалтаас үр дүн хүлээхгүй хэмээн мэдэгдсэн. Уулзалт хэвлэлийн бага хурал цуцлагдаж, төлөвлөсөн хамтын ажиллагааны гэрээнүүдэд гарын үсэг зурж чадалгүйгээр В.Зеленский Цагаан ордоныг орхисон юм. Ийнхүү гурван жил үргэлжилсэн Орос-Украины дайныг эцэслэхэд гол нөлөө үзүүлэх уулзалт амжилтгүй боллоо.