Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулга, БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын намын хорооны гишүүн, Улсын боомтын захиргааны албаны дарга Жан Баофөн нар 2025 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Бээжин хотноо уулзав.
Уулзалтаар Монгол, Хятадын хилийн боомтын менежментийн хамтын ажиллагааны комиссын ээлжит хуралдааныг ойрын хугацаанд зохион байгуулах, Замын-Үүд-Эрээн авто замын боомтын 24 цагийн түр горимыг үргэлжлүүлэх, хил дамнасан автомат удирдлагатай тээвэр /AGV/-ийн гарцыг 24 цагаар ажиллуулах, Хилийн боомтын захиргааны алба болон ШУӨЗО-ы Боомтын захиргааны алба хооронд хамтын ажиллагааны механизм байгуулах зэрэг асуудлаар санал солилцлоо.
Уулзалтад ГЕГ-ын дарга Р.Отгонжаргал, мөн газрын Хяналт, бүрдүүлэлтийн газрын дарга Б.Даваасүрэн, ЭСЯ-ны зөвлөх, хилийн төлөөлөгч А.Эрдэнэчимэг нар байлцав.