С.САРУУЛ

Сүүлийн 24 цагт гадаадаас ирсэн 125 иргэнээс халдвар илэрсэн. Тэр дунд омикрон хувилбар байгаа эсэхийг 5-40 хоногт шинжлэх юм. Тэгвэл Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу гадаад улсаас ирж буй бүх иргэнийг гурав хоног тусгаарлахаар боллоо.Учир нь өнөөдрийн байдлаар дэлхийн 90 гаруй улсад КОВИД-19-ийн омикрон хувилбар илрээд байна. Өнгөрсөн сарын 27-ноос хойш гадаадаа ирсэн иргэдээс 180 эерэг тохиолдол илрээд байгаа аж. Иргэдийг гэрийн тусгаарлалтад байлгаж тусгаарлалтын дөрөв дэх хоногт шинжилгээ авч байгаа ч шинжилгээнд хамрагдах нь 30 хувьтай байна.

Эх сурвалж: www.polit.mn