С.САРУУЛ

АТГ өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 547 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 27 хэргийг шүүхэд шилжүүлэх, 28 хэргийг хаах, зургаан хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлж, хоёр хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 484 хэрэг шалгагдаж байна.

Алт олборлодог аж ахуйн нэгжээс 200 сая төгрөгийн хахууль авсан Ц,  үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй Б, төрийн өмчид 64.8 тэрбум төгрөгийн хохирол учруулсан Д нарын зэрэг албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн 27 хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлжээ.

Эх сурвалж: www.polit.mn