С.САРУУЛ
Хотын дарга асан Э.Бат-Үүл, түүний хүү Б.Чулуудай, ТОСК-ын захирал байсан А.Гантулга, "Бэрэн групп" ХХК-ийн ерөнхий захирал Б.Мөнхтөр тэргүүтэй 11 хүний гэм буруутай, эсэхийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 7-ноос эхэлсэн. Тэгвэл өчигдөр орой 23:00 цагийн үед шүүх бүрэлдэхүүн дүгнэлтээ танилцууллаа. Шүүхээс Э.Бат-Үүл, А.Гантулга, Ю.Алтангэрэл, Б.Чулуудай, Д.Жаргалсайхан, Т.Гэрэлт-Од, Б.Мөнхтөр нарыг гэм буруутайд тооцлоо. Харин Нарантуяа, Ганхуяг, Оюунжаргал, Гэрэлчулуун нарт холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгосон байна. Шүүх хурал өнөөдөр 2021 оны арванхоёрдугаар сарын 16-н буюу өнөөдөр 10:00 цагт гэм буруутай гэж дүгнэсэн долоон хүнд эрүүгийн хариуцлага оноох шүүх хурлыг товлож завсарлалаа.
Эх сурвалж: www.polit.mn