С.САРУУЛ
Өнгөрсөн гуравдугаар сард зэвсэгт хүчний 326-р ангийн хугацаат цэргийн алба хаагч салаан захирагчдаа зодуулж нас барсан хэрэг гарсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас Зэвсэгт хүчний дугаар ангийн салаан захирагч, дэслэгч Д.Гялбуужамцад холбогдуулан Эрүүгийн хуулийн “Хүнийг алах”, “дарга захирагч нь захирагдагчдаа хүч хэрэглэх” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлджээ. Тодруулбал, Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн салаан дарга Д.Гялбуужамц нь өнгөрсөн гуравдугаар сарын сүүлчээр цэргийн алба хаагч Б-г согтуурсан үедээ дарамталж улмаар зодож амь насыг нь хохироосон харамсалтай хэрэг гарсан билээ.
Шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3-1-д зааснаар ял сонсгож ирүүлсэнийг Өршөөлийн хуульд зааснаар хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 10.1-1-д зааснаар “Хүнийг алах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 14 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эх сурвалж: www.polit.mn