С.САРУУЛ

Цар тахлын улмаас нэг жил хойшилсон МҮОХ-ны тэргүүн дээд шагнал болох “Бөртэ Чоно-2021” ёслолын арга хэмжээ ирэх даваа гаригт болно. Тус наадамд өрсөлдөж буй шилдэг тамирчдыг танилцуулья.

Шилдэг эрэгтэй тамирчин:

-Ё.Басхүү (жүдо) – “Токио-2020” олимпийн VII байрын шагналт, ДАШТ-ий хүрэл, Ташкентын Их дуулгын мөнгө, Абу Дабигийн Их дуулгын хүрэл медальт

-Д.Батгэрэл (холимог тулаан) – 2021 онд UFC Холимог тулаанд хоёр тулаан дараалан цэвэр ялалт байгуулсан

-Г.Ганбаяр (хөлбөмбөг) – Унгарын дээд лигт “Пушкаш” багийнхаа хамтаар мөнгөн медаль хүртсэн

-Э.Даваахүү (буудлага) – Индонез, Бангладешийн олон улсын тэмцээний аварга, “Токио-2020” олимпийн хийн гар бууны 10 метрийн дасгалд 12-р байр эзэлсэн

-Саид Моллаей (жүдо) – “Токио-2020” олимпийн мөнгөн медальт, Тель-Авивын Их дуулга тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн

-Д.Дашнамжил (байт харваа) – ДАШТ-ий урьдчилсан харваанд 652 оноо авч хувийн амжилтаа шинэчлэн, 102 тамирчнаас есдүгээрт эрэмбэлэгдсэн. Хувийн төрөлд шилдэг 16-д, холимог багийн төрөлд А.Отгонжаргалын хамтаар шилдэг наймд шалгарсан

-М.Лхагвагэрэл (чөлөөт бөх) – “Токио-2020” олимпийн V байрын шагналт, ДАШТ-ий хүрэл медальт

-Э.Лхагвасүрэн (ширээний теннис) – Олимпийн ширээний теннисний төрлөөр анх удаа эрхээ аван өрсөлдсөн

-Т.Тулга (чөлөөт бөх) – ДАШТ-ий хүрэл медальт, Ромын олон улсын тэмцээний мөнгөн медальт, “Токио-2020” олимпийн оролцогч

-Б.Чинзориг (бокс) – Ази тивийн аварга, Усти над Лабем гранпри тэмцээний хүрэл медальт, ДАШТ-ий V байрын шагналт, “Токио-2020” олимпийн оролцогч

-Ц.Цогтбаатар (жүдо) – “Токио-2020” олимпийн хүрэл медальт, Ташкент, Тбилиси, Абу Дабигийн Их дуулгын аварга, Бакугийн Их дуулгын хүрэл медальт

-Э.Цэндбаатар (бокс) – “Токио-2020” олимпийн V байрын шагналт, Ази тивийн аварга, Усти над Лабем гранпри тэмцээний аварга

-С.Жамбалжамц (дугуй) – Дугуйчдын Ази тивийн чансааны хоёрдугаар байранд бичигдэж байгаа, "Тour of Thailand" тэмцээний аварга

-Х.Энх-Амар (бокс) – Ази тивийн аварга, Усти над Лабем гранпри тэмцээний мөнгөн медальт

Шилдэг эмэгтэй тамирчин:

-М.Анхцэцэг (хүндийг өргөлт) – Азийн АШТ-ий мөнгөн медальт, “Токио-2020” олимпийн IV байрын шагналт

-Ц.Анударь (буудлага) – Индонез, Бангладешийн олон улсын тэмцээний мөнгө, хүрэл медальт, “Токио-2020” олимпийн 10 метрийн хийн гар бууны дасгалд есдүгээр байрт шалгарсан

-З.Болортунгалаг (чөлөөт бөх) – Ази тивийн аварга, Иван Ярыгины олон улсын тэмцээний аварга

-Б.Болор-Эрдэнэ (ширээний теннис) – Олимпод ширээний теннисний төрлөөр анх удаа эрхээ аван өрсөлдсөн

-Э.Гантуяа (чөлөөт бөх) – ДАШТ-ий хүрэл медальт, Иван Ярыгины ОУТ-ий хүрэл медальт

-О.Гүндэгмаа (буудлага) – "Токио 2020" олимпод оролцсон. Нийт долоон олимпод оролцсон Монголын анхны тамирчин

-Э.Даваачимэг (чөлөөт бөх) – ДАШТ-ий хүрэл медальт, Иван Ярыгины ОУТ-ий мөнгөн медальт

-Б.Болортуяа (чөлөөт бөх) – “Токио-2020” олимпийн хүрэл медальт

-М.Дөлгөөн (чөлөөт бөх) – Ази тивийн аварга

-Д.Отгонжаргал (чөлөөт бөх) – ДАШТ-ий хүрэл медальт

-Б.Урантунгалаг (байт харваа) – Олимпийн эрх олгох тэмцээнд V байр эзэлж, “Токио-2020” олимпод оролцсон. Дэлхийн цомын тэмцээнд 663 оноогоор улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон

-М.Уранцэцэг (жүдо) – “Токио-2020” олимпийн хүрэл медальт, ДАШТ-ий хүрэл медальт, Тбилиси, Ташкентийн Их дуулгын аварга, Мастерс тэмцээний хүрэл медальт

-Б.Шоовдор (чөлөөт бөх) – ДАШТ-ий хүрэл медальт, Азийн АШТ-ий мөнгөн медальт, Иван Ярыгины олон улсын тэмцээний аварга

-Б.Энххүслэн (усанд сэлэлт) – “Токио-2020” олимпод 50 метрийн чөлөөт сэлэлтэд улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон

Шилдэг баг:

-3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг – "Токио-2020" олимпод оролцсон

-Атлетик 220 хөлбөмбөгийн клуб – Хөлбөмбөгийн дээд лигийн аварга, "AFC CUP" тэмцээний хэсгийн шатанд өрсөлдсөн

-Хөлбөмбөгийн эрэгтэй шигшээ баг – 2022 оны ДАШТ-ий Азийн бүсийн сонгон шалгаруулалтад өрсөлдсөн

-3×3 сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг – Токио 2020 олимпийн эрхийн төлөөх тэмцээнүүдэд оролцсон

Эх сурвалж: www.polit.mn