С.САРУУЛ
Энэ он гарсаар улсын хэмжээнд 1876582 зөрчлийн хэрэг бүртгэгдсэнээс арваннэгдүгээр сарын байдлаар 233499 зөрчлийн хэрэг бүртгэгдсэн нь өмнөх сартай харьцуулахад 7.6 хувиар өссөн байна.
Нийт зөрчлийн хэргийн 78.8 хувь нь нийслэлд, 21.2 хувь нь орон нутагт бүртгэгджээ. Дээрх хугацаанд 231231 хүн, 239 хуулийн этгээд Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгүүлсэн ба өмнөх сараас шийтгэл оногдуулсан хүн найман хувиар өсөж, хуулийн этгээд 13 хувиар буурчээ.
Зөрчил үйлдсэн хүмүүсийн 76.7 хувь нь эрэгтэй, 23.3 хувь нь эмэгтэй, 66 хувь нь 26-45 насныхан байна.
Арваннэгдүгээр сард “Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих” зөрчил 2.2 дахин, “Танхайрах” зөрчил 79 хувиар өссөн нь хамгийн өндөр хувьтай байгаа бол “Мөрийтэй тоглоом тоглох” зөрчил 40 хувиар, “Хулгайлах” зөрчил 37 хувиар, “Нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах” зөрчил 10 хувиар, “Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах” зөрчил 8.8 хувиар, “Хүүхдийн эрхийг зөрчих” зөрчил 3 хувиар, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих” зөрчил долоон хувиар тус тус өссөн байна.
Эх сурвалж: www.polit.mn