Манай улсад улаанбурхан өвчний зөөвөрлөгдсөн  тав дахь тохиолдол лабораториор батлагдаад байна. Тодруулбал, монголчууд олноор зорчдог орнуудад улаанбурханы тохиолдол нэмэгдэж, дотоодод зөөвөрлөгдөх эрсдэл өндөр хэмээн үзэж байгаа юм. Тиймээс Хөсүт-ээс сар шинийн баяр үргэлжилж байгаа энэ өдрүүдэд халдвар хамгааллын дэглэмийг хичээнгүйлэн сахихыг анхаарууллаа. Түүнчлэн иргэдийг өрх, сумын ЭМТ-дөө хандаж, 10 сартайгаас 8 настай хүүхдүүдээ вакцинд хамруулахыг уриаллаа.