Б.ОД

Эрээн халдварын тархалтыг хумьсан гэж үзэж тус хотын хөдөлгөөнийг өнгөрсөн баасан гаригаас бүрэн нээж хэвийн байдалд оруулсан. Тиймээс хил хэзээ нээгдэх нь олны анхаарлын төвд байна. Тэгвэл Хятадын талаас ойрын хугацаанд хилээ нээхээ мэдэгджээ.

Энэ талаар АТҮТ-ийн дэд захирал Ц.Эрдэнэчулуун “Эрээн хотын хөдөлгөөнийг бүрэн нээж, хэвийн байдалд оруулаад байна. Гэхдээ энэ шийдвэр хил гаалийн асуудлыг шууд шийдвэрлэнэ гэж ойлгох нь өрөөсгөл. Хэдийгээр боомтын цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах удирдлагын төвийн шийдвэр гаргасан ч энэ нь ачаа тээврийн асуудлыг арваннэгдүгээр сарын 27-ноос нээхийг шийдэхгүй. Монгол, Хятадын аль аль талаас халдвар хамгаалалтын дэглэмээ баримталж хилээ ойрын хугацаанд нээхээр төлөвлөж байна. Хил нээгдвэл эхний ээлжид бараа материал, ачаа, чингэлгүүдийг  хилийн дундын бүс дээр солилцохоор хоёр талаасаа тохиролцсон. Ингэснээр хоёр улсын тээврийн жолооч нарыг хоорондоо хавьтахгүйгээр хилийн тэг цэг дээр ачаа барааны чингэлгүүдийг солилцоно.Ойрын хугацаанд хил нээнэ. Гэхдээ арваннэгдүгээр сарын 27-нд нээнэ гэж товлоогүй” гэв.

Эх сурвалж:www.polit.mn