Б.ДОЛЖИНЖАВ
ЭМЯ-наас COVID-19 халдварын тархалттай холбоотой ээлжит мэдээллээ 11:00 цагт /2021.11.23/ өглөө. Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 525 иргэн коронавирусын халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.
Шинээр илэрсэн тохиолдлын 341 нь Улаанбаатарт,184 нь орон нутагт бүртгэгдсэн байна.Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 21-80 гаруй насны долоон хүн нас баржээ.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 8127 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Мөн 1689 хүүхэд, 367 жирэмсэн эх хэвтэн эмчлүүлж байна.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
Хөнгөн-3099
Хүндэвтэр-3859
Хүнд-980
Маш хүнд-189 хүн байна.
Эх сурвалж:www.polit.mn