Б.Нямсүрэн
Европын орнуудын удирдагчид болон Канадын ерөнхийлөгч Э.Макрон нар Лондон хотноо цаг үеийн асуудлаар яаралтай цуглаж эхлээд байна. Украины ерөнхийлөгч В.Зеленский Цагаан ордон дахь таагүй уулзалтаас шууд Лондон хотыг зорьж, Их Британийн ерөнхий сайд К.Стармертай уулзалт хийсэн. Ерөнхий сайд К.Стармер украинчуудтай бүх цаг үед хамт байхаа илэрхийлээд 2.84 тэрбум ам.долларын цэргийн тусламжийн зээл олгохоо амлаад байгаа.
Европын холбооны тэргүүн Урсула фон дер Лейен Лондонгийн дээд хэмжээний уулзалтын үеэр "Европын Украинд үзүүлж буй дэмжлэгийг онцлон тэмдэглэнэ" гэж мэдэгдэв. Энэхүү уулзалтын зорилгыг Европын ирээдүй, аюулгүй байдлын төлөөх уулзалт хэмээн тодорхойлжээ.
Италийн ерөнхий сайд Жиоржиа Мелани зохион байгуулагч орны удирдагчид хандан “Бид хуваагдах ёсгүй шүү” хэмээн сануулжээ. Тэрээр Европын орны удирдагчдаас ганцаараа Трампын тангараг өргөх ёслолд оролцож байсан юм.
Энэ удаагийн уулзалтад Европын 10 гаруй орны удирдагчид оролцож байгаа бөгөөд одоогоор Их Британи, Франц улсууд Орос-Украины дайныг зогсоохын төлөө хамтран ажиллахаа мэдэгдээд байна.