Б.Нямсүрэн
Украины ерөнхийлөгч В.Зеленский АНУ-ын ерөниийлөгч Д.Трамп, дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс нартай уулзаж, Цагаан ордноос тун таагүй байдалтай буцсан үйл явдал халуун сэдэв хэвээр байна. Энэхүү уулзалтыг дэлхий нийтээр талцсан байдалтай хүлээн авч байгаа бөгөөд АНУ-ын хувьд олон нийт болон Ардчилсан намынхан “ичгэвтэр явдал” хэмээн нэрлэж байгаа бол Бүгд найрамдахчууд Америкийн ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчид Америкчуудын төлөө зөв зүйл хийлээ хэмээн магтаж байна. Тус улсын хууль тогтоох байгууллагынхан хоёр тал бүхий үзэл бодлоо илэрхийлсээр байгааг "Time" сэтгүүлийн эш татсанаар хүргэе.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио:
-“Өмнө нь ямар ч ерөнхийлөгчийн хийж байгаагүй зүйлсийг хийж байгаад талархаж байна. Америкчуудыг тэргүүн эгнээнд тавьж байгаад баярлалаа. Америк үргэлж тантай хамт” хэмээн жиргэжээ.
Луизиана мужийн төлөөлөгчийн танхимын тэргүүн Майк Жонсон:
“Оросын эхлүүлсэн дайнаас учирч буй гамшиг, үхлийг нэн даруй зогсоох цаг болсон. Ингэхийн тулд зөвхөн Америкийн Ерөнхийлөгч л энэ хоёр улсыг энх тайваны замд оруулж чадна. Ерөнхийлөгч Зеленский үүнийг хүлээн зөвшөөрч, Ерөнхийлөгч Трампын ширээн дээрх ашигт малтмалын түншлэлийн саналыг хүлээн авах ёстой байсан юм. Зууван танхимд бидний харсан зүйл бол Америкийн Ерөнхийлөгч Америкийг нэгдүгээрт тавьж байгаа явдал юм" гэв.
Небраска мужийн төлөөлөгчийн танхимын төлөөлөгч Дон Бэкон:
Америкийн гадаад бодлогын хувьд хамгийн муу өдөр байлаа. Украинчууд тусгаар тогтнол, чөлөөт эдийн засаг, хуулийн засаглалыг л хүссэн. Тэд барууныхны нэг байхыг хүссэн. Оросууд биднийг, барууныхны үнэ цэнийг үргэлж үзэн яддаг шүү дээ. Бид эрх чөлөөний төлөө тууштай зогсож хамгаалах ёстой байсан юм.
Нью-Йорк мужийн төлөөлөгчийн танхимын төлөөлөгч Майк Лаулер:
Дипломат ёс гэдэг амар зүйл биш. Тиймээс үзэл бодлын зөрүү, хүчтэй сөргөлдөөн байсан ч үүнийг ихэнхдээ хаалттай хаалганы цаана явуулдаг. Гэтэл үүнийг олон нийтийн нүдэн дээр, анхаарлыг нь татаж байгаад Украинд маш бүдүүлгээр илэрхийлсэн нь үнэхээр сүйрэл байлаа."
Пеннсилвани мужийн Төлөөлөгчийн танхимын гишүүн Брайн Фитпатрик:
Украины ирээдүйн талаар өрнөсөн үйл явдлыг харахад сэтгэл өвдмөөр гунигтай байлаа. Ер нь тухайн үеийн сэтгэл хөдлөлөө хойш тавьж, хэлэлцээрийн ширээний ард суух цаг болсон”.
Бүгд найрамдах намын төлөөлөл
Өмнөд Каролина мужийн сенатч Линдсей Грахам:
-Тэр чигээрээ гамшиг болсон уулзалт болсон. Трампын энэ үйлдэл бол өмнө нь хэзээ ч харж байгаагүй “бахархалтай” зүйл байлаа хэмээн ёжилсон байна. Тэрээр “Зууван танхимд болсон уулзалт үнэхээр үл хүндэтгэсэн үйлдэл байсан. Бид Зеленскийтэй дахиад ямар нэгэн тохиролцоо хийх нүүртэй болно гэж бодохгүй байна” гэжээ.
Миссури мужийн сенатч Жош Хоули:
“АНУ-ын Сенат хэдэн жилийн турш татвар төлөгчдийн татвараас тэрбум тэрбумаар нь ямар ч нөхцөл, шаардлагагүйгээр Украинчуудад өгсөөр ирлээ. Одоо илүү хариуцлагатай, тооцоотой байх цаг нь болсон.
Юта мужийн сенатч Майк Ли:
Америкийг нэгдүгээрт тавьж, улс орныхоо төлөө ажиллаж байгаа ерөнхийлөгч Д.Трамп, дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс нарт баярлалаа.
Канзас мужийн сенатч Рожер Маршал:
“Дахиад нэг цент ч өгөхгүй”
Аризона мужийн сенатч Энди Биггс:
Дарангуйлагч Зеленский нөхөрсөг уулзалтын үеэр Ерөнхийлөгч Трамп, дэд ерөнхийлөгч Вэнс нарыг үл хүндэтгэж их зориг гаргалаа. Тиймээс түүнд хаалга хаана байгааг зөвөөр ойлгуулж чадлаа. Энэ бол Америкийн дөрвөн жилийн турш хүсэн хүлээсэн манлайлал юм.
Украиныг тууштай дэмждэг ардчилсан намын зарим гишүүд:
Нью-Йорк мужийн Сенатын Ардчилсан намын лидер Чак Шамер:
“Трамп, Вэнс нар Путины бохир даалгаврыг гүйцэтгэж байна. Ардчилсан намын сенатууд бид эрх чөлөө, ардчиллын төлөө тэмцэхээ хэзээ ч зогсоохгүй”.
Нью-Йорк мужийн Төлөөлөгчийн танхимын Ардчилсан намын лидер Хаким Жеффрис:
“Цагаан ордонд Украины Ерөнхийлөгчтэй хийсэн уулзалт үнэхээр аймшигтай бөгөөд энэ бүхэн дарангуйлагч Путиныг зоригжуулахад л туслах байх. АНУ Оросын түрэмгийллийг дэмжиж, Путиныг тайвшруулах ёсгүй.
Каннектикат мужийн сенатч Ричард Блюментал:
"Яриа хэлэлцээг сэргээх боломжтой гэдэг итгэл найдвар маш их байна. Конгресс болон хоёр намынхан тохиролцоонд хүрч, Путины увайгүй түрэмгийллийн эсрэг Украины үндэсний аюулгүй байдлыг урт хугацаанд хангах, бусад тохиролцоонд хүрэх боломжтой гэдэгт итгэлтэй байна.
Миннесота мужийн сенатч Эми Лобучар:
“Вэнсийн асуултанд хариулт болгож хэлэхэд, Зеленский хувийн зүгээс болон олон нийтийн өмнө бидэнд талархал илэрхийлсээр байсан. Манай улс ч бас украйнчуудад, түүнд талархах ёстой. Путин гэдэг дарангуйлагчийн өөдөөс зоригтойгоор тэмцэн босч, цаашлаад Европ руу халдан довтлохоос сэргийлсээр байгаагийнх нь төлөө бид талархах учиртай. Үнэхээр ичгэвтэр байлаа” хэмээн дэд ерөнхийлөгчдөө хандан бичжээ.
Каннектикат мужийн сенатч Крис Марфи:
“Энэ бол Владимир Путины төлөө Ерөнхийлөгч Зеленскийг шившигт хутгах гэсэн төлөвлөгөөт үйлдэл байлаа. Үнэхээр ичгэвтэр бөгөөд жигшүүртэй санагдаж байна. Ерөнхийлөгч Трамп Москвад харгис дарангуйлагчийн өвөрт орчихсон явааг, Америкийн сүр хүч хэрхэн сүйрэн унаж байгааг бид бүгд харлаа.