Б.ОД

Малын гоц халдварт шүлхий өвчнөөс сэргийлэх, тэмцэх зорилгоор вакциныг үе шаттайгаар татан авч байгааг Мал эмнэлгийн ерөнхий газраас мэдээлэв. Тодруулбал, Мал эмнэлгийн ерөнхий газраас зургадугаар сарын 18-наас хойш дөрвөн удаагийн татан авалтаар 11.6 сая шүлхийн вакцин хүлээн авчээ.

Хамгийн сүүлд энэ сарын 11-нд 1.6 сая тун шүлхийн вакцин авч Дархан, Сэлэнгэ, Ховд, Дорнод, Төв, Архангай аймагт хуваарилж өгчээ. Мөн арваннэгдүгээр сарын 11-нд ОХУ-аас ачуулсан 2.5 сая тун вакцин энэ сарын 25-27-нд ирэх юм байна.

Үүнээс гадна УОК-ын Нэгдсэн шуурхай штаб дээр малын гоц халдварт өвчинтэй тэмцэх нэгжийг идэвхжүүлэн ажиллаж байгаа аж. 

Эх сурвалж:www.polit.mn