Б.ДОЛЖИНЖАВ
ЭМЯ-наас COVID-19 халдварын тархалттай холбоотой ээлжит мэдээллээ 11:00 цагт /2021.11.18/ өглөө.
Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 777 иргэн халдвар авсан нь PCR шинжилгээгээр батлагджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 376935 болж нэмэгдлээ.Шинээр илэрсэн тохиолдлуудын 571 нь Улаанбаатар хотод,206 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 0-80 гаруй насны 10 хүн нас баржээ.
Тодруулбал, 0-21 насны нэг, 21-40 насны хоёр, 41-60 насны хоёр, 61-80 насны дөрөв, 80-аас дээш насны нэг хүн цар тахлаар амиа алдсан байна. Ингэснээр өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1846 хүн нас барлаа.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 9331 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 21248 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
Хөнгөн-3759
Хүндэвтэр-4210
Хүнд -1157
Маш хүнд-205 хүн байна.
Эх сурвалж:www.polit.mn