Б.ДОЛЖИНЖАВ

ЭМЯ-наас COVID-19 халдварын тархалтын талаарх ээлжит мэдээллээ 11:00 цагт /2021.11.16/ өглөө.  Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 753 иргэнээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдлын тоо 375285 болж нэмэгдлээ.

Шинээр илэрсэн тохиолдлуудын 519 нь Улаанбаатарт, 234 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 41-80 гаруй насны 11 хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийт 1826 хүн амиа алдлаа.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 9795 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 21532 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

Хөнгөн-4292

Хүндэвтэр-4160

Хүнд-1130

Маш хүнд-213 хүн байна.

Эх сурвалж:www.polit.mn