Ц.БАЯР
Системийн нөлөө бүхий таван банкны эхэнд ХААН (KHAN) банк тэргүүлж удаахад нь ХХБ, гуравт нь Голомт, Хас гэж эрэмбэлэгдэж байна. Банкны засаглал, нийт актив хэмжээ, хувьцаа эзэмшигчдийн тоо, ногдол ашиг хуваарилалт, зээлийн хүүгийн “маржин” зэргээр эрэмбэлэгдэж буй юм. Олон нийтийн засаглалтай ХААН банкны Хувьцаа эзэмшигчдийн хувь эзэмшлийг тодруулбал, гол хувьцаа эзэмшигч нь “Савада Холдингс” ХХК (Япон улс, Токио хот) 45.55 хувь, “Эйч Эс Интернэйшнл” (Ази) Лимитед (Хонконг) 14.45 хувь, “Таван Богд Трейд” ХХК /Монгол Улс, Улаанбаатар хот/ 25.31 хувь бол иргэн Д.Хулан (Монгол Улс, Улаанбаатар хот) 14.69 хувийг тус, тус эзэмшиж байна. Тус банкны ТУЗ болон Гүйцэтгэх удирдлагын багийг танилцуулж дор байна.