Б.ДОЛЖИНЖАВ
ЭМЯ-наас COVID-19 халдварын талаарх ээлжит мэдээллээ 11:00 цагт /2021.11.15/ өглөө. Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 5361 сорьцод PCR шинжилгээ хийхэд 491 иргэн коронавирусын халдвараар өвчилсөн нь батлагджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 374532 болж нэмэгдлээ.
Шинээр илэрсэн тохиолдлуудын 352 нь Улаанбаатар хотод, 139 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 41-80 гаруй насны 10 хүн нас баржээ. Ингэснээр өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас 1815 хүн амиа алдлаа.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 10083 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 23145 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
Хөнгөн-4231
Хүндэвтэр-4446
Хүнд-1180
Маш хүнд-226 хүн байна.
Эх сурвалж:www.polit.mn