Б.ОД

АНУ-ын Лас Вегас хотод болж буй Мастерсын дэлхийн аваргад Монголын тамирчид амжилттай оролцож байна. Монгол Улсаа төлөөлөн нийт 19 тамирчин энэ удаагийн тэмцээнд өрсөлдөж буй бөгөөд Монгол Улсын аварга Г.Эрхэмбаяр багийг ахалж байгаа юм.

Тэмцээний эхний өдөр бор бүсний М3 ангиллын +100 кг-ын жинд улсын аварга Г.Эрхэмбаяр алтан медаль хүртэж, үнэмлэхүй жинд гурав дахь удаагаа дэлхийн аварга боллоо. Харин эрэгтэйчүүдийн -76.2 кг-ын жинд Б.Бундхорол алтан медаль, Б.Гантулга мөнгөн медаль тус тус хүртжээ.Мастерсийн дэлхийн аварга арваннэгдүгээр сарын 11-нээс 13-нд болно.

Эх сурвалж:www.polit.mn