Б.ОД

Монгол Улсын Гавьяат тамирчин, Паралимпын аварга Э.Содномпилжээд Хөдөлмөрийн баатар цол олгохоор болжээ.

 Энэ тухай Монголын Пауэрлифтингийн нэгдсэн холбооноос "Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Содномпилжээ Монгол Улсын Хөдөлмөрийн баатар боллоо. Түүнд маргааш 14:00 цагаас Хөдөлмөрийн баатар цолыг олгоно" гэсэн мэдээллийг өглөө.

Дашрамд дурдахад, гавьяат тамирчин Э.Содномпилжээ нь “Токио-2020” паралимпын наадмын пауэрлифтингийн эрэгтэйчүүдийн -107 кг-ын жинд 245 кг өргөж, алтан медаль хүртсэн билээ.  Энэ үзүүлэлтээрээ паралимпын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон юм.

Эх сурвалж:www.polit.mn