Д.ДАРАМБАЗАР
Говь-Алтай аймгийн Алтай, Бугат, Есөнбулаг, Тонхил, Төгрөг, Халиун, Шарга сумын 24 иргэнд иж бүрэн тавилгатай гэрийг гардуулан өглөө гэж тус аймгийн ОБГ-аас мэдээлэв.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан Говь-Алтай аймгийн зарим суманд болсон байгалийн гамшигт үзэгдэл, үер усны улмаас орон гэргүй болсон иргэдэд гэр олгох, өвөлжилт хаваржилт хүндэрсэн сумдад өвс тэжээл, хүнсний багц олгохоор Ерөнхий сайд, Шадар сайдад албан бичгээр хандсан юм. Тус хүсэлтийг Засгийн газрын 297 дугаар тогтоолоор зарим суманд болсон байгалийн аюулт үзэгдэл, үерт өртөж орон гэргүй болсон иргэдэд иж бүрэн тавилгатай гэр олгохоор шийдвэрлэсэн байна.
Эх сурвалж: www.polit.mn