Р.Оюун
Хятад судлаач, орчуулагч Г.Гансүхийн орчуулсан "БНХАУ-ын Эрүүгийн хууль" ном хэвлэгдэн гарлаа. Энэ ном нь Монголын хуульч, өмгөөлөгч, судлаач нарт зориулсан гарын авлага гэдгээрээ онцлог юм. Тухайлбал, хуулийн хятад эх ба монгол орчуулга зэрэгцээ хадмал, Хятад улсад гэмт хэрэг, хэрэг зөрчилд орсон хувь хүн, хуулийн этгээдэд хууль зүйн зөвлөгөө болохуйц бүтээл, хуулийн тодорхой зүйл, заалтыг анхдагч эх сурвалжаас монгол хэлнээ шууд тулгаж үзэх, харьцуулж харах боломжтой юм. Мөн анх удаа хууль эрх зүйн мэргэжлийн түвшинд хийсэн. БНХАУ-ын эрүүгийн эрх зүйн харьцуулсан судалгаа хийхэд анхдагч эх сурвалж болох ач холбогдолтой ажээ. Энэ талаарх мэдээллийг гэрэл зургийн сурвалжилгаас харна уу.
Номын орчуулагч Г.Ганболд гэргий Д.Оюунжаргал, ач охин Т.Есүйгийн хамт.
Эх сурвалж www.zms.mn