Д.ДАРАМБАЗАР
Латви улсын Рига хотод “Grand Swiss” өндөр зэрэглэлийн тэмцээний хүрээнд алдарт шатарчин “Михайл Таль”-ийн нэрэмжит олон улсын нээлттэй түргэн тоглолтын тэмцээн боллоо. Тэмцээнд үндэсний шигшээ баг, Алдарт спорт хороо, Гэгээн Арвай клубын тамирчин Их мастер Б.Мөнгөнтуул 18 өрөг тоглож есөн оноогоор эмэгтэйчүүдийн ангилалд түрүүллээ. Тэрбээр мөн “GRAND SWISS” олон улсын тэмцээнд 13 дугаар байр эзэлж олон улсын чансаагаа 10.4-өөр нэмсэн юм.
Эх сурвалж: www.polit.mn