УДЭТ-ын тайзнаа өнөө орой буюу 18 цагт хөшгөө нээх 30 дахь удаагийн “Болор цом”-ыг утга зохиолын хүрээнийх өрсөлдөөнтэй, сонирхолтой болно хэмээн дүгнэж байна. Эхний шатанд 300 гаруй уран бүтээлч шүлгээ ирүүлснээс 34 найрагч тунаж үлдсэн бол Өвөрмонголын яруу найрагч Цэцэнцогт ногт ганзгалж ирээд буй. Мөн “Болор цом”-тон найрагчид уралдахыг хүсвэл хоёрын даваанаас шууд орох эрхтэй юм. Тиймээс хошой цомтон төрөхийг байг гэхгүй.
Ч.Зотол