Д.ДАРАМБАЗАР

 Төрийн албаны ерөнхий шалгалтыг зохион байгуулахаар Төрийн албаны зөвлөлийн ээлжит хуралдаанаар хэлэлцэж, товыг тогтоолоо. Шалгалтын бүртгэл энэ сарын 22-ноос ирэх сарын 22-нд цахимаар явагдана. Төрийн албаны намрын ерөнхий шалгалтыг халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан, салбар комисстай хамтран, олон нийтийн хяналттайгаар арваннэгдүгээр сарын 15-наас эхлэн зохион байгуулахаар Төрийн зөвлөлийн тогтоол батлагдлаа. Төрийн албаны зөвлөлөөс шалгалтын комиссын гишүүдийг чадавхжуулахад онцгойлон анхаарч, Ли Куан Юүгийн Сингапурын Төрийн бодлогын сургуулийн олон улсын тэтгэлэгт хөтөлбөр болон дотоодын бусад сургалтад үе шаттай хамруулж байна. Иргэдэд шалгалтад бэлтгэх боломжийг бүрдүүлж, сорилын ном, Е-ТAZ аппликейшн, өөрийн цахимд “Хамтдаа бэлтгэе” цэсийг ажиллуулснаар өмнөх шалгалтад бүртгүүлсэн иргэдийн 33 хувь нь тэнцсэн байна.

Эх сурвалж www.polit.mn