С.Уртнасан
2024 оны дөрөвдүгээр улирлын буюу 10-12 дугаар сарын НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдөр, маргааш иргэдийн данс руу шилжүүлэх талаар ТЕГ-аас мэдээллээ. Тиймээс 2024 оны дөрөвдүгээр улирлын сугалааны баримт нь бүртгэгдээгүй, алдаа заасан тохиолдолд иргэд Татварын ерөнхий газрын эрсдэлийн тасагт хандаж, асуудлаа шийдвэрлэх боломжтой аж. Мөн иргэд НӨАТ-ын буцаан олголтоо авахгүйгээр авто тээвэр, галт зэвсэг, үл хөдлөх эд хөрөнгө, малын тоо толгой, газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар болон газар, авто замын байгууламж ашигласны төлбөрөө төлөх боломжтой. Хэрэв дээрх төлбөрийг төлөх бол цахимаар хандаж, аппликейшнээр төлөх хүсэлт илгээх боломжтой байна.
Эх сурвалж:zms.mn